Ирц · Цалин · Хүний нөөц

Ирцээс цалин хүртэл нэг системд

Терминал болон гар утасны ирц автоматаар цагийн хүснэгт болж, цалин руу шууд орно. Хүсэлт, гэрээ, сургалт, үндсэн хөрөнгө ч мөн энд.

ZKTeco терминалiOS · Android аппНДШ, ХХОАТ тооцоо
Хэрхэн ажилладаг

Ирц гараар тоологдохоо болино

Сар бүрийн эцэст Excel нийлүүлэх шаардлагагүй. Систем 10 минут тутам цагийн хүснэгтийг шинэчилнэ.

  1. Бүртгэл

    ZKTeco терминал, гар утасны GPS эсвэл байгууллагын WiFi-аар ирц бүртгэнэ.

  2. Цагийн хүснэгт

    Хуваарь, ээлж, хоцролт, илүү цаг автоматаар тооцогдоно.

  3. Хүсэлт

    Чөлөө, илүү цаг, ээлж солих хүсэлтийг аппаас илгээж, менежер батална.

  4. Цалин

    Ажилласан цагаар бодогдож, НДШ, ХХОАТ суутгагдаж, цалингийн хуудас гарна.

Модулиуд

Есөн модуль, нэг нэвтрэлт

Ажилтны бүртгэлээс эхлээд тайлан хүртэл нэг өгөгдөл дээр, давхар оруулалтгүй.

Хүний нөөц

Ажилтны карт, гэрээ, тушаал, ажил горилогч

Цаг бүртгэл

Хуваарь, ээлж, терминал, ирцийн хүснэгт

Цалин

Бодолт, суутгал, цалингийн хуудас

Гүйцэтгэл

Зорилт, үнэлгээ, ажлын тэмдэглэл

Сургалт

Хичээл, судалгаа, ХАБЭА-ийн заавар

Бичиг баримт

Албан бичиг, баримтын загвар

Үндсэн хөрөнгө

Ажилтанд олгосон, буцаасан хөрөнгө

Тайлан

Ирц, цалин, хүсэлт, сургалтын тайлан

Байгууллага

Бүтэц, албан тушаал, хэрэглэгчийн эрх

Гар утасны апп

Ажилтан бүрийн халаасанд

Ажилтан ирцээ бүртгэж, хүсэлтээ илгээнэ. Менежер хаанаас ч батална.

  • GPS ба WiFi ирц

    Ажлын байрны байршилд эсвэл оффисын WiFi-д холбогдсон үед л бүртгэнэ.

  • Хүсэлт ба батлах

    Чөлөө, илүү цаг, ээлж: илгээх, батлах, мэдэгдэл авах.

  • Цалин ба ирцээ харах

    Сарын ирц, ажилласан цаг, цалингийн мэдээллээ өөрөө шалгана.

  • Сургалт, даалгавар, судалгаа

    Хичээл үзэх, ХАБЭА-ийн зааварт танилцах, даалгавар хөтлөх.

Үнэ

Уян хатан үнэ

Байгууллагын хэмжээнд тохирсон багц. Жилээр төлбөл хямд.

Startup

₮10k / сар
  • Байнгын хөгжүүлэлт
  • Шинэ шийдлүүд
  • Өргөжүүлэх боломж
  • Хязгааргүй хэрэглээ
Холбогдох

Энгийн

₮12k / сар
  • Байнгын хөгжүүлэлт
  • Шинэ шийдлүүд
  • Өргөжүүлэх боломж
  • Хязгааргүй хэрэглээ
Холбогдох

Про

₮15k / сар
  • Байнгын хөгжүүлэлт
  • Шинэ шийдлүүд
  • Өргөжүүлэх боломж
  • Хязгааргүй хэрэглээ
Холбогдох

Багц бүрийн дэлгэрэнгүй болон байгууллагад тохирсон үнийн саналыг холбогдож авна уу.

Түгээмэл асуулт

Эхлэхээс өмнө

Өөр асуулт байвал холбогдоорой.

Ямар ирцийн төхөөрөмжтэй ажилладаг вэ?

ZKTeco царай, хурууны хээний терминалтай холбогддог. Терминалгүй бол ажилтнууд гар утасны аппаар GPS эсвэл оффисын WiFi-аар ирцээ бүртгэнэ.

Гар утасны ирцийг хуурах боломжтой юу?

Ажилтан зөвхөн тохируулсан ажлын байрны байршилд эсвэл байгууллагын WiFi сүлжээнд холбогдсон үедээ ирц бүртгэж чадна.

Цалин бодолтод НДШ, ХХОАТ тооцогддог уу?

Тийм. Ажилласан цаг, нэмэгдэл, суутгалыг үндэслэн НДШ ба ХХОАТ-ыг тооцож, ажилтан бүрийн цалингийн хуудсыг гаргана.

Хуучин ирцийн өгөгдлөө оруулж болох уу?

Болно. Цагийн хүснэгтийг Excel файлаас импортлох боломжтой.

Хэдэн ажилтантай байгууллагад тохирох вэ?

Ажилтны тоо хамаагүй. Байгууллагын бүтэц, салбар, албан тушаалыг өөрөө тохируулна.

Өгөгдөл маань аюулгүй юу?

Бүх холболт шифрлэгдсэн (HTTPS). Байгууллага бүрийн өгөгдөл тусдаа, хэрэглэгч бүр зөвхөн өөрт олгосон эрхийн хүрээнд хандана.

Хэрхэн эхлэх вэ?

Бидэнтэй холбогдоход танай байгууллагын бүтцээр систем тохируулж, ашиглах заавар өгнө.

Демо үзэх, үнийн санал авах

Танай байгууллагын хэрэгцээг сонсож, системийг ажиллаж байгаа байдлаар нь харуулна.